© 2018 Development Initative Infrastructure Project - All Rights Reserved.

Аймгийн төв дэд төсөл

Энэхүү төслийн хүрээнд аймгуудын төвийн хот төлөвлөлтийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, нийслэлийн хэт төвлөрлийг бууруулах, аймгийн төвийг зөв төлөвлөх үндэс суурийг тавьж газар ашиглалтыг сайжруулан тухайн орон нутгийн эдийн засгийг дэмжих хот төлөвлөлт хийх зорилготой юм.

Төслийн хүрээнд дараах ажлууд хийгдэнэ. Үүнд:

  • Аймгийн төвүүдийн ерөнхий төлөвлөгөө болон бусад суурь судалгаа хийх ажлыг үргэлжлүүлэх;
  • Орон нутгийн инженерийн байгууллагуудын тусламжтайгаар аймгийн төвүүдийн хэсгийн хот төлөвлөлтийн хэсэгчилсэн төлөвлөгөөг хийж гүйцэтгүүлэх;
  • Ажлын зураг төслийг 2 үе шатаар боловсруулан мэргэжлийн байгууллагаар батлуулах, батлагдсан ажлын зургийн дагуу зам барилгын ажлыг хийх;
  • Аймгийн төвүүдэд шинээр гудамж талбай, авто зам, уулзвар, ногоон байгууламжийг жишиг болгон барьж байгуулна.

 

Аймгийн төвд шинэ авто зам, уулзварын өргөтгөл шинэчлэл хийгдсэнээр:

  • Газар ашиглалтыг сайжруулна;
  • Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжинэ;
  • Эрүүл, аюулгүй амьдрах орчинг бий болгох;
  • Ажлын байрыг тус тус нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм.