БАЯНХОНГОР СУМЫН 2,7 КМ АВТО ЗАМЫН АЖИЛ 50%-ТАЙ ЯВЖ БАЙНА

“Аймгийн төв” дэд төслийн хүрээнд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 2,7 км хатуу хучилттай авто зам тавигдана. Уг ажлыг “Өсөх урам” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд өнгөрсөн аравдугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн дэд зохицуулагч Б.Батболдоор ахлуулсан ажлын хэсгийнхэн зам барилгын ажилд хяналт тавьж нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үеэр ЗТХТ-ийн БУХХ-ийн дарга Ж.Болормаа, ЗТХТ-ийн хяналтын инженер Ч.Ганзориг, “Өсөх-Урам” ХХК-ийн ерөнхий инженер Д.Амгалан, Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёл, дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн, аймгийн ХОХБХ-ийн авто зам хариуцсан мэргэжилтэн А.Дорж нартай газар дээр нь ажилласан юм.

2.jpg Одоогоор тус замын газар чөлөөлөлтийн ажил 90 хувь, ус зайлуулах байгууламжийн ажил 70%, газар шорооны ажил 85 хувьтай тус тус явагдаж байна.

4.jpg Мөн зам барилгын ажлын гүйцэтгэгч, зөвлөх, захиалагчийн төлөөллүүд ажлын гүйцэтгэлийн талаар болон хийх ажлын талаар ярилцаж, санал солилцсон. Сүүлийн гүйцэтгэлийн тоо хэмжээний баталгаажуулалт, ажлын гүйцэтгэлийн бичиг баримт бүрдүүлэлт болоод цаашид ажлын гүйцэтгэлд анхаарч ажиллах албан шаардлага, зөвлөмж зэргийг өгч ажиллаа.

5.jpg