Хилийн боомтын өргөтгөл шинэчлэлийн төслийг гаалийн удирдах ажилтнуудад танилцууллаа

2019 оны нэгдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Гаалийн байгууллагын удирдах ажилтнууд “Зөвлөлдөх уулзалт”-аа зохион байгуулж гаалийн үйл ажиллагааг мэдээлэл харилцаа холбооны дэвшилттэй уялдуулан хөгжүүлэхэд теле-хяналтын иж бүрэн систем нэвтрүүлэх, лабораторийн бүрэн шинэчлэл хийх, хилийн боомтын хяналтын дэд бүтцийг сайжруулахаар зорин ажиллах тухайгаа хэлэлцсэн. Тус зөвлөгөөний үеэр "Хөгжлийн хөтөч-дэд бүтэц" төслийн зохицуулагч Х.Болор-Эрдэнэ хилийн боомтуудын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг танилцууллаа.

8K4A8104.JPG

Хөгжлийн хөтөч төслийн баг нэг жилийн хугацаанд нийт 36 мянган км замыг туулж ОХУ, БНХАУ-тай хиллэдэг 26 боомтын үйл ажиллагаатай танилцаж судалгаа, төлөвлөлтийг гүйцэтгэсэн юм. Үүний үр дүнд эхний ээлжинд манай улсын эдийн засгийн коридор Алтанбулаг, Гашуунсухайт, Замын-Үүд, Боршоо хилийн боомтуудын өргөтгөл шинэчлэлтийн ажлын зургийг гүйцэтгэж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон байна. Мөн БНХАУ-тай хиллэх Цагаандэл-Уул боомтын төлөвлөлтийн ажил дуусах шатандаа орсныг мэдээллээ. Төслийн хүрээнд Алтанбулаг хилийн боомтыг шинэчилснээр орох чиглэлийн гурван эгнээ найм, гарах чиглэлийн дөрвөн эгнээ 15 болох юм. Замын-Үүд хилийн боомтоор одоо нэг цагт 900 зорчигч, 100 зорчигч тээврийн хэрэгсэл, долоон ачаа тээврийн хэрэгсэл нэвтэрдэг бол өргөтгөснөөр цагт 2700 зорчигч, 500 зорчигч тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх буюу хүчин чадал даруй 3-4 дахин нэмэгдэнэ. Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Гашуунсухайт боомтын нэвтрүүлэх хүчин чадлЫг доорх байдлаар нэмэгдүүлнэ.

2.jpg

Монгол улсын хилийн боомтуудын барилга, байгууламж, зам талбайг өргөтгөн шинэчилснээр төрийн албан хаагчид, иргэдийн ажиллаж амьдрах эрүүл, аюулгүй, таатай орчинг бүрдүүлэхээс гадна нийгэм, эдийн засгийн үр нөлөөг нэмэгдүүлж, хилийн боомтын ажилчдыг орон сууцжуулахад чиглэгдэж байна.

8K4A8128.JPG