Сангийн сайдын нэрэмжит "СПОРТ НААДАМ-2018" ТЭМЦЭЭНД 4-Р БАЙР ЭЗЭЛЛЭЭ

2018 оны 11 дүгээр сарын 21-нээс 25-ны өдрүүдэд Сангийн сайдын нэрэмжит "Спорт наадам-2018" тэмцээн болж өндөрлөлөө. Уг тэмцээнд 13 байгууллага спортын 6 төрөлд хурд хүчээ сорьсноос багийн нийт дүнгээр 1-р байранд Монгол банк, 2-рт ГЕГ, 3-рт Төрийн банк орсон бол манай Төслийн нэгдсэн нэгжийн баг 2017 оны амжилтаа ахиулж 4-р байр эзэллээ.

0O2A4915.JPG

Багийн амжилтыг төрөл тус бүрээр харуулвал: Дартс- 1-р байр, Гар бөмбөг /эрэгтэй/- 2-р байр, Гар бөмбөг /эмэгтэй/- 3-р байр, Шатар- 4-р байр, Сагсан бөмбөг /эмэгтэй/- 5-р байр, Сагсан бөмбөг /эрэгтэй/- 6-р байр, Билльярд- 6-р байр, Теннис-7-р байрт тус тус оров.

0O2A4887.JPG

Төслийн нэгдсэн нэгжийн багийн бүрэлдэхүүнд JICA TCL, ARDP /ХАА/, DIIP /Хөгжлийн хөтөч/, MINIS /Уул уурхай/, Орон сууц, дэд бүтцийн төсөл, Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах хэрэгслийг сайжруулах төсөл зэрэг 10 гаруй төсөл хамтран оролцсон юм. Манай төслийн нэгжийг төлөөлөн уг спортын наадамд төслийн зохицуулагч Х.Болор-Эрдэнэ, дэд зохицуулагч Б.Батболд, АТА-ны дарга Б.Мягмаржав, ТИА-ны дарга Г.Дэлгэр, сантехникийн инженер Б.Билэгт, архитектор З.Тэмүлэн, ерөнхий нягтлан бодогч П.Цээпил, хуульч Л.Цэвээндолгор, орчуулагч Н.Сарангэрэл, барилгын төсөвчин Б.Батцэцэг, хяналтын төсөвчин Ж.Наранчимэг, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Г.Болор, барилгын инженер Б.Баасансүрэн нар амжилттай оролцлоо.