Увс аймгийн Улаангом сумын гэр хорооллын дэд бүтцийг сайжруулна

11 дүгээр сарын 05-08-ны өдрүүдэд “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн инженерүүд Увс аймгийн Улаангом суманд ажиллаа. Тус сумын гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах төслийн хүрээнд аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтэн Б.Батболд, ЗДТГ-ын дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн Б.Болор, Улаангом сумын төвийн дэд бүтцийн ажлын зураг төслийн гүйцэтгэгч “UDC group” ХХК-ийн инженерүүдийн хамтарсан уулзалт хийлээ. Улаангом сумын төвийн гэр хорооллын айл өрхүүдэд аймгаас томилогдсон судалгааны багийн ажилтай танилцаж зураг төслийн компанийн төлөвлөсөн шугам сүлжээний трасс болон төлөвлөлтөд санал солилцов. Энэ үеэр ус, дулаан дамжуулах төвийн байршил өөрчлөх шаардлагатай гэж шийдвэрлэсний дагуу орон нутгийн Засаг даргын захирамжид өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн юм.

1.jpg

Увс аймгийн ГХБХБ газрын дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн Б.Батболд геологийн судалгаа хийж байгаа компаниудын ажлын гүйцэтгэлд нь нарийн хяналт тавьж ажиллах хүсэлтийг “UDC group” ХХК-д тавив. 2.jpg Уг албан томилолтоор аймгийн судалгааны багийн ажлын дүнг нэгтгэж, төлөвлөж буй шугамын трассад орон нутгийн саналыг тусгаж баталгаажууллаа. Ингэснээр гэр хорооллын дэд бүтэц сайжруулах зураг төслийн ажил нарийвчилсан тооцоо руу орох нөхцөл хангагдав. Мөн техникийн нөхцөлүүдээ шинэчилж, тооцоо судалгааг нарийвчлах ажлууд хийгдсэнээр зураг төслийн ажлыг улам эрчимжүүлэх боломжтой боллоо.

17.jpg