Замын-Үүд боомт түр горимд шилжлээ

Хилийн Замын-Үүд боомтын шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил эхэлж буйтай холбогдуулан маргааш буюу 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс боомтын үйл ажиллагааг нэг жилийн хугацаагаар түр горимд шилжүүлж байна.

05 Post 2019 08 31.jpg

Хил, гаалийн байгууллагын хэвийн үйл ажиллагаанд шаардагдах дэд бүтэц, зам талбай, түр байгууламжуудын бэлэн байдлыг хангаж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулахгүйгээр түр горимд шилжүүлэх бэлтгэл ажлыг бүрэн зохион байгууллаа. Энэ хугацаанд суудлын болон УАЗ автомашинаар зорчигчид хуучин боомтын баруун хойд талд байрлах Замын-Үүд чөлөөт бүсийн зам талбайгаар нэвтэрнэ. Иргэд Та бүхэн хүлээцтэй хандан боомтын бүтээн байгуулалтын ажлыг дэмжин хамтран ажиллахыг хүсье. Жич: Ачаа тээврийн хэрэгслүүдийн хуучин маршрутад өөрчлөлт орохгүй.

06 Post 2019 08 31.jpg