Замын-Үүд боомтын Зорчигч тээврийн өргөтгөл шинэчлэлийн ажлын зураг төсөл боловсруулах гэрээг дүгнэлээ

"Хөгжлийн хөтөч-дэд бүтэц" төслийн удирдлага, Техник инженерингийн албанаас Дорноговь аймгийн Замын-Үүд хилийн боомтын Зорчигч тээврийн өргөтгөл шинэчлэлтийн ажлын зураг төсөл боловсруулах гэрээг 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдөр дүгнэлээ.

OCHIRTAAB 05.jpg

Тус ажлыг зөвлөх "Очиртааб" ХХК 2019 оны нэгдүгээр сарын 15-ны дотор бүрэн хүлээлгэж өгөхөөр шийдвэрлэлээ. Замын-Үүд боомтын цогцолборын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд нийт 23400-аад м2 талбайд 28 төрлийн барилга байгууламжийг шинээр барьж, байгуулахаар төлөвлөжээ. Зорчигч тээврийн цогцолборт хийхээр төлөвлөж буй барилга байгууламжуудаас дурдвал:

  1. Одоогийн 1100 м2 шалган нэвтрүүлэх цогцолборын байрыг 9500 м2 болгож нийт талбайн хэмжээг 8-9 дахин томруулж
  2. 141900 м2 зам талбайг шинээр барих
  3. Шалгалт, үзлэгийн саравч
  4. Хилийн цэргийн заставын агуулах байр
  5. Тусгай зориулалттай, шинжилгээний лаборатори барилга
  6. Дулаан дамжуулах төв
  7. Авто гараж
  8. Хяналт шалгалтын байр
  9. Үйлчилгээний барилга /банк/
  10. Рентген удирдах байр
  11. Шалгах цамхаг
  12. Монгол Улсын хаалга
  13. Ариутгалын барилга байгууламж зэрэг бүтээн байгуулалтын олон ажил хийгдэнэ.

Төлөвлөлтийн хүрээнд мөн зорчигч тээврийн одоо буй гарах чиглэлийн 3 эгнээг 12 болгон нэмэгдүүлж, орох чиглэлийн 4 эгнээг 10 эгнээ болгон тус тус нэмэгдүүлэх юм. Ингэснээр Замын-Үүд хилийн боомтын зорчигч тээврийн шалган нэвтрүүлэх хүчин чадал 4 дахин нэмэгдэнэ.

OCHIRTAAB 03.jpg