© 2018 Development Initative Infrastructure Project - All Rights Reserved.

Гудамж дэд төсөл

Монгол Улсын Засгийн газрын 196 дугаар тогтоолд тус дэд төслийн хүрээнд:

  • Татан буугдсан “Гудамж төсөл”-ийн үлдсэн ажлыг гүйцэтгэж дуусгах,
  • Батлагдсан нарийвчилсан иж бүрэн ажлын зураг төслийн дагуу Туулын хурдны замын барилгын ажлыг гүйцэтгүүлэх,
  • Нийслэлийн гэр хорооллын авто замын сүлжээ “Шинэ их тойруу” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх,
  • Зураг төсөл нь батлагдсан Гандантэгчинлэн хийд орчмын гэр хорооллын нөхцөлийг сайжруулах төслийг үргэлжлүүлэх,
  • "Ногоон Улаанбаатар" хөтөлбөр
  • “Туул Сэлбэ орчмыг сайжруулах” төслийг тус тус хэрэгжүүлэхээр тусгав. Мөн Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулж, хотын агаарын бохирдлыг зохих хэмжээгээр багасгаж, авто замын нэвтрэх чадварыг сайжруулан, ногоон байгууламжийг байгуулна. Эхний ээлжинд авто замын түгжрэлийг бууруулахад нийслэлийн 27 уулзварт нүхэн гарц барих боломжтойг судалгаагаар тогтоогоод байна. Нүхэн гарц хийхээр төлөвлөж буй байршил:

    • Нарантуул захын баруун урд төмөр замын гарам
    • Таван шар, төмөр замын 369-р гарам
    • Хүннүгийн гудамж Амгалангийн зам 413 км ПК 9-36 зв
    • MCS-ийн үйлдвэрийн урд
    • Төмөр замын засварын газар 412 км ПК 2-8.9 зв
    • Жанжин клуб 411 км ПК 8-32 зв
    • Ботаник өртөөний зүүн тал 410 км ПК 6-24 зв
    • Чулуун овоо М-ойл ШТС-ын хажуугаар 409 км ПК 5-18 зв
    • Ахмадын хорооллын зүүн урд буюу нарны замаас урагш Хүннүгийн гудамж хүртэлх авто зам, нүхэн гарц
    • Дүнжингаравын зам 407 км ПК 10-40 зв
    • Нарантуул захын урд талын төмөр замын гарам 407 км 5-18 зв
    • Баянмонгол хорооллын гарц 406 км ПК 9-34 зв
    • Соёолж төвийн нүхэн гарцын зүүн нүхэн гарц 406 км ПК 6-22 зв
    • Соёл амралтын хүрээлэнгийн нүхэн гарам 405 км ПК 6-24 зв
    • Энхтайваны гүүр 405 км ПК 2-5,6 зв
    • Энхтайваны гүүр 405 км ПК 4-15 зв
    • Нарны замын баруун үзүүр, төмөр замын зоорь 401 км ПК 4-14 зв
    • Гурвалжингийн гүүрний баруун тал 400 км ПК 9-34, 36 зв
    • Хархорин хорооллын зүүн талаар 399 км ПК 9-36 зв
    • Хархорин захын баруун талаар 399 км ПК 5-16 зв
    • Барс 2 худалдааны төвийн гарам 399 км ПК 1-4 зв
    • Хуйндай моторсын уулзвар 398 км ПК 5-19 зв
    • Геологийн төв лабораторын уулзвар 398 км ПК 2-8 зв
    • Мах импексийн уулзвар 397км ПК 6-22 зв
    • Таван шар, төмөр замын 396км ПК 9-36 зв
    • Моносын уулзварын нүхэн гарц 395км ПК 7-25зв, 396км ПК 1-2зв
    • Орбитын автозамаас 22-ийн товчооны нүхэн гарц 393км ПК6-22зв
    • Тахилтын автозам 394км ПК 5-21зв