АЙМГИЙН ТӨВ ДЭД ТӨСӨЛ

Зорилго:
Аймаг, орон нутгийг хөгжүүлэх, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг сайжруулах, орчин үеийн хотын хөгжлийн жишигт хүргэх, хот төлөвлөлтийг цогц байдлаар шийдвэрлэх, ерөнхий төлөвлөгөө болон бусад суурь судалгаа хийх, шинээр гудамж талбай, авто зам, уулзвар, ногоон байгууламжийг жишиг болгон барьж байгуулах

Төслийн хүрээнд:

Дорнод аймаг Чойбалсан хотын 5.5км авто зам, дугуйн зам, Увс аймгийн Улаангом сумын төвийн гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах төслийн инженерийн дэд бүтцийн зураг,  Увс аймгийн Улаангом сумын Чандмань Улаан уул орчим тойрсон явган хүний зам, гүйлтийн болон унадаг дугуйн зам, Дархан уул аймгийн төвийн 6.35 км гудамж, авто замын өргөтгөл шинэчлэлт, шинээр барих 6.1км уулзвар, авто замын зураг төсөл боловсруулах ажлуудыг зохион байгуулж захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгсөн. Мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын төвийн 2.77км авто замын зураг төсөл, барилгын ажилд захиалагчийн хяналт хэрэгжүүлсэн