ГУДАМЖ ДЭД ТӨСӨЛ

Зорилго: Гудамж төслийг татан буулгасантай холбогдуулан үлдсэн ажлыг гүйцэтгэж дуусгах, хотын авто замын сүлжээг сайжруулахтай холбогдуулан төмөр зам доогуур нүхэн гарцуудыг байгуулах, зарим уулзваруудыг шинэчлэн сайжруулах, “Ногоон Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Сэлбэ гол дагуух орчныг сайжруулах, Нийслэлийн гэр хороолол дахь “Шинэ их тойруу”  хөтөлбөрийг  хэрэгжүүлэх;

Төслийн хүрээнд: Төслийн нэгжээс нүхэн гарцын байршлын талаар судалгаа хийж төлөвлөлтийн талбайд орсон инженерийн шугам сүлжээ, газар дээрх болон доорх барилга, байгууламжийг дахин нягталж, инженерийн шугам сүлжээний байгууллагуудаас тодруулга авч нэгтгэсэн. 6 байршилд төлөвлөлтийн даалгавар боловсруулж Хотын ерөнхий архитектор баталгаажуулсан. Улаанбаатар хотын төмөр зам доогуурх нүхэн гарц төслийн түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сангийн яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, гүйцэтгэгч БНХАУ-ын Чайна Тисижу Сивил Инженеринг Групп компаны хооронд байгуулсан. Төмөр зам доогуурх нүхэн гарц төслийг цаашид НЗДТГ, НЗХГ хэрэгжүүлэхээр болсон тул СЯ-ны төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 10-р сарын 14-ны А/177 тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж холбогдох баримт материалуудыг НЗДТГ, НЗХГ-т хүлээлгэн өгсөн.

Гудамж төслийн хүрээнд нийслэлд хэрэгжсэн, Хөгжлийн хөтөч дэд бүтэц төслийн балансад бүртгэлтэй 34 уулзвар замын зураг төслийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017.11.07-ний өдрийн 469 тоот тогтоолын 4-р хавсралтын дагуу Нийслэлийн авто замын хөгжлийн газарт зураг төслийн ажлуудыг хүлээлгэн өгсөн. Мөн Үйлдвэрчний гудамжийг Москва хорооллын арын далангаар явуулж-Өнөр хорооллын 33-р байрны арын замтай холбох 1 км авто замын инженерийн нарийвчилсан зураг төслийг НАЗХГ-т СХД актаар хүлээлгэн өгсөн.

ХУД 3-р хороо, Механик инженерийн сургуулийн баруун хойд талын 2 түвшний уулзварын авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар /2019.03.04/ болон ажлын зураг төсөл боловсруулах даалгаврыг /2019.03.18/ тус тус боловсруулж батлуулсан. 

Туул, Сэлбэ голыг тохижуулах төслийг НЗДТГ-т шилжүүлэхээр болж төсөл хэрэгжүүлэх нэгжээс боловсруулсан судалгааны материал, мэдээллийг Засаг даргын зөвлөхөд хүлээлгэж өгсөн.