Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Дорноговь аймгийн хилийн Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх ажил Монгол Улсын Сангийн яамны харъя Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц төслийн хүрээнд хэрэгжиж байна.

Хилийн хамгийн том боомт болох Замын-Үүд боомт 2023 оны 1-р сарын 8-наас эхлэн олон улсын жишигт нийцсэн ШИНЭ зорчигч тээврийн хэсгээ нээж байна. Ингэснээр урт дараалал үүсч, дотоод гадаадын зорчигчдыг бухимдуулдаг асуудлууд багасах боломж бүрдлээ. Мөн хил гаалийн шалган нэвтрүүлэх хэсгүүд сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр шинэчлэгдэж, улам нарийвчилсан арга технологиуд нэвтрүүлэв. Замын-Үүд боомтын нарийвчилсан зураг төсөл 2018 онд батлагдаж, 2019 онд бүтээн байгуулалтын ажил эхлэж, 2023 оны эхний улиралд ийнхүү ашиглалтанд орж байна.

