Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газраас “Нээлттэй Дорноговь” чуулганыг 2023 оны 4-р сарын 28, 29-ний өдрүүдэд Сайншанд хотод зохион байгуулахтай холбогдуулан төслийн зүгээс Дорноговь аймагт хэрэгжүүлж буй хилийн боомтын төслүүдээ иргэд олон нийтэд танилцуулж мэдээлэл өгч оролцлоо.

Чуулганы үеэр ӨМӨЗО-ны Бугат хотын Дархан Муумянган холбоот хошууны худалдааны товчооны дэд дарга Бао Шань болон Мандал боомтын төлөөлөгчид ирж Ханги боомтын төлөвлөлтийн талаар мэдээлэл авав.
Салбар хуралдаан-1 /Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт/
Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төслийн хүрээнд хэрэгжиж буй бүтээн байгуулалтуудын талаар мэдээлэл өгөхөөр Хилийн боомтын захиргааны боомтын үйл ажиллагааны хэлтсийн дарга Д.Балдорж мөн Ханги боомтын зураг төслийн ажлын гүйцэтгэгч “Криетив Монголиа” ХХК -ийн барилгын инженер Б.Түмэнцэцэг нар панелистаар сууж оролцов.
