ТӨСЛИЙН ЗОРИЛГО
“Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн зорилго нь Монгол Улсын хилийн боомтуудын дэд бүтэц, нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний нөхцөлийг сайжруулж олон улсын жишигт хүргэх, нийслэл болон аймгийн төвүүдийг хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан дэд бүтэц, авто замын оновчтой сүлжээг бий болгох, гэр хорооллын дэд бүтцийн хөгжлийг дэмжих, хот төлөвлөлтийн шинэ шийдлүүдийг хэрэгжүүлэхэд оршино.
МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм хүндэт та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!
Хөгжлийн хөтөч дэд бүтэц төсөл хэрэгжүүлэх нэгж нь Хилийн боомт, Аймгийн төв, Гудамж дэд төслүүдийн хүрээнд төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Монгол улсын Засгийн газраас Улсын эдийн засгийн чадавх хилийн боомтуудаас хамаарна гэдгийг олж харж, “Боомтын сэргэлт”-ийн бодлогыг дэвшүүлсэн. Энэхүү бодлогын хүрээнд хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажилд оролцож буй төслийн нэгжийн нийт инженер техникийн ажилчид болон бүх талаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж буй Та бүхэнд талархал илэрхийлье.
Манай улсын худалдаа эдийн засагт гол нөлөө үзүүлдэг боомтын нэг болох хилийн Замын-Үүд боомтын өргөтгөл шинэчлэлийн ажлыг амжилттай хэрэгжүүлж ашиглалтад оруулснаар боомтын нэвтрүүлэх чадвар сайжирч, зорчигчид ая тухтай түргэн шуурхай үйлчлүүлж, бараа эргэлт нэмэгдэж улс орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн мэдээг дуулгахад таатай байна.
“Хөгжлийн Хөтөч-Дэд бүтэц” төслийн зохицуулагч Ж.Ганбаатар
ӨНӨӨДӨР: 1303
ӨЧИГДӨР: 868
ЭНЭ САР: 26300
НИЙТ: 156202