ХИЛИЙН БООМТ ДЭД ТӨСӨЛ

Зорилго:
Монгол Улсын хилийн боомтуудын дэд бүтэц, нэвтрэх чадварыг сайжруулж олон улсын жишигт хүргэх, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ хөгжих нөхцөлөөр хангах, (зорчигчдод ая тухтай орчинд үйлчлүүлэх боломж бүрдүүлэх, хил хяналтын байгууллагын албан хаагчдын ажиллаж, амьдрах орчныг сайжруулах) зорилгоор суурь судалгаа хийж, зураг төсөл боловсруулах, барилга угсралт бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэх.

Хилийн боомт дэд төслийн хүрээнд хийгдэж байгаа ажлууд:

  • Барилга угсралтын ажил дуусаж ашиглалтад орсон боомт – 1
  • Барилга угсралтын ажил хийгдэж байгаа боомт – 1
  • Шинээр нээгдэх боомт – 1 /иж бүрэн зураг төслийн ажил хийгдэж байна/
  • Нарийвчилсан зураг төсөл хийгдэж, хүлээж авсан боомт – 4
  • Нарийвчилсан зураг төсөл хийгдэж байгаа боомт – 7
  • Суурь судалгаа, концепци хийгдсэн боомт – 6
  • Зургийн даалгавар боловсруулсан боомт – 4