diip slide 1
diip slide 1
diip slide 1
previous arrow
next arrow

ЗАМЫН-ҮҮД БООМТЫН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ЦОГЦОЛБОРЫН БАЙНГЫН АШИГЛАЛТАД ОРУУЛАХ УЛСЫН КОМИСС АЖИЛЛАА

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Монгол Улсын Хилийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтад тусламж үзүүлэх тухай төсөл хэрэгжүүлэх гэрээний хүрээнд БНХАУ-ын буцалтгүй тусламж 233,5 сая юань, Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 30 тэрбум орчим төгрөгөөр Замын-Үүд хилийн боомтын Зорчигч болон Ачаа тээврийн цогцолборыг өргөтгөн шинэчлэх барилга байгууламж, дэд бүтцийн барилга угсралтын ажлыг  гүйцэтгэн, үе шаттайгаар ашиглалтад хүлээлгэн өгч байна.

Замын-Үүд хилийн боомтын Зорчигч тээврийн цогцолборт 26 барилга байгууламж, гадна инженерийн шугам сүлжээ, автозам, талбай, ногоон байгууламжийг 2023 оны 01 сарын 03-ны өдөр ашиглалтад оруулж, улсын комисс хүлээн авсан.

Цаашид тус хилийн боомтын ачаа тээврийн цогцолборын барилга байгууламж, иж бүрэн инженерийн дэд бүтэц, ногоон байгууламж, автозам талбайн барилга угсралтын ажил 2023 онд үргэлжлэх бөгөөд энэ ондоо багтаан ашиглалтад өгөхөөр ажиллаж байна. Ачаа тээврийн хэсэн ашиглалтад орсноор өдөрт 700 гаруй том оврын автомашин нэвтрэх боломжтой болох юм.