Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 02 дугар сарын 21-ний өдрийн “Хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай” 46 дугаар тогтоол, Монгол улсын Гаалийн ерөнхий газар болон БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны боомтын алба хоорондын гэрээний дагуу БНХАУ-ын Альшаа аймгийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй хилийн Цагаандэл-Уул боомтын бүтээн байгуулалтын ажил.
Боомтын зураг төсөл, бэлтгэл арга хэмжээний хүрээнд:
- БООМТЫН ТЭЗҮ БОЛОВСРУУЛАХ
- БАЙГАЛЬ ОРЧНЫ ҮНЭЛГЭЭ
- ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
- НАРИЙВЧИЛСАН ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖИЛ
- БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД АШИГЛАХ ТҮР ОРЦ ГАРЦ НЭЭХ
- ХИЛИЙН, БООМТЫН ХАШААНЫ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ
Боомтын барилга угсралт бүтээн байгуулалтын хүрээнд:
- БООМТЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, ИЖ БҮРЭН ШУГАМ СҮЛЖЭЭ
- СУУРЬШЛЫН БҮС
- АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗОРЧИГЧ ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ХЭСЭГТ 6 ЭГНЭЭ АВТО ЗАМ
- НҮҮРС, ЭРДЭС БАЯЛАГ, АЧАА ТЭЭВРИЙН ХЭСЭГТ 12 ЭГНЭЭ БҮХИЙ ХҮНД ДААЦЫН АВТО ЗАМ
Төслийн нийгэм, эдийн засгийн үр ашиг:
Цагаандэл-Уул боомт нээгдэж үйл ажиллагаа явуулснаар бүс нутгийн аялал жуулчлал, худалдааны эргэлт ихсэж, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.